Архангай аймгийн Цахир сумын ИТХ

Архангай аймгийн Цахир сумын ИТХ

Архангай аймгийн Цахир сумын ИТХ Архангай аймгийн Цахир сумын ИТХ

Мэдээлэл


нийт 30

БҮСЧИЛСЭН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨНД ХАМРАГДАВ

2026-01-23 31
Аймгийн ИТХ-ын ажлын алба, ГХУСАЗСЗ-өөс Тариат, Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Цахир сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 23-ны өдөр Өндөр-Улаан суманд зохион байгууллаа. 📌Аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж сургалт, уулзалт хэлэлцүүлэгт оролцож, НӨУБ-ын үйл ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах чиглэлээр мэдээлэл,сургалт хийж, аймаг орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого чиглэлийг танилцуулан иргэдийн санал бодлыг сонслоо. 📌Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, М.Энхцэцэг, Б.Хэрлэн, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Түмэнжаргал, С.Ганзориг, З.Мөнхбат, Б.Ууганбаяр, Л.Дэлгэрдалай, Л.Ундармаа баруун бүсийн 5 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, нарийн бичгийн дарга, ИТХ-ын төлөөлөгчид оролцож, аймгийн Шүүх, прокурорын газар, Төрийн аудитын газар, Цагдаагийн байгууллагуудын мэдээлэл хийлээ. 📌Зөвлөгөөнд сумын ИТХ-ын Төлөөлөгчид, ажлын алба, багийн Засаг дарга нар, ГХУСАЗСЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүн оролцлоо. Зөвлөгөөний үеэр зохион байгуулагдсан Гар бөмбөгийн тэмцээн манай баг тамирчид амжилттай оролцож 2-р байр эзэллээ.

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ АРВАНДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2024-02-27 1431
ИТХ-ын ээлжит арвандөрөөвдүгээр хуралдаан хуралдав.

2024 ОНЫ ГҮЙЛТИЙН ТЭШҮҮРИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН" АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАХИР СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА.

2024-01-26 1463
🔰 Гүйлтийн тэшүүрийн спортыг олон түмэнд сурталчлан таниулах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилготойгоор Архангай аймгийн Биеийн тамир спортын газар, Цахир сумын ЕБС-тай хамтран зохион байгууллаа. Тус тэмцээнд 🔰8-10 нас 🔰11-13нас 🔰14-16нас 🔰17-19нас 🔰Насанд хүрэгчид 🔰Ахмадын ангилалд 30 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Цахир сумынхаа хүүхэд залуусыг өвлийн спортоор хичээллэх дур сонирхлыг нэмэгдүүлэх ур чадвартай тамирчдыг олноор төрөн гарахад үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй О.Амартүвшин, Н.Баянбат багш нартаа тамирчдынхаа өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Удаан хугацаанд тасраад байсан энэхүү өвлийн спортын тэмцээнийг хамтран зохион байгуулсан Архангай аймгийн Биеийн тамир спортын газар болон Цахир сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн хамт олон болон зорин ирж оролцсон тамирчид , эцэг эхчүүддэн талархал илэрхийлье👏👏👏

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10142
8407 / 83%
1070 / 11%
321 / 3%
344 / 3%