Архангай аймгийн Цахир сумын ИТХ

Архангай аймгийн Цахир сумын ИТХ

Архангай аймгийн Цахир сумын ИТХ Архангай аймгийн Цахир сумын ИТХ

МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 33 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ.

2025-01-13

Сумын ИТХ-аас Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой, ИТХ-ын ажлыг сурталчлах нэг сарын аяны хүрээнд сумын төсөвт байгууллагууд болон багуудын хооронд жил бүр уламжлал болгон зохион байгуулах ШИЛЖИН явах цомын төлөөх гар бөмбөгийн тэмцээн зохоин байгууллаа. Тэмцээнд нийт 9 баг оролцсоноос  1-р байр ЕБС-ийн 1-р баг- Шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 2-р байр Хан-Уул баг- мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 3-р байр Цахир баг - хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, Цахир багийн тоглогч Г.Болдгэрэл- Шигдэг эрэгтэй тоглогч цом, мөнгөн шагнал, Жинс багийн тоглогч С.Ганчимэг Шилдэг эмэгтэй тоглогч цом, мөнгөн шагналаар тус тус шалгарч шагнагдлаа. Сумын ЕБС-ийн спорт заал ашиглалтанд орж хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх таатай орчин бүрдэж байгаатай холбогдуулан ИТХ-ын Төлөөлөгчид, ажлын алба тус бүр 100.000 төгрөг, ИТХ-аас 500.000 төгрөг, нийт 2.800.000 төгрөгний үнэ бүхий онооны электрон самбар, 5 ширхэг бөмбөгийг ЕБС-д хандивлалаа. Мөн Архангай амьдрал сонины Цахир суман дахь сурвалжлагч Л.Ганхуягтай хамтран Үндсэн хуулийн тухай сургалтыг зохион байгуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5388
3948 / 73%
902 / 17%
261 / 5%
277 / 5%