2026-01-23
30
Аймгийн ИТХ-ын ажлын алба, ГХУСАЗСЗ-өөс Тариат, Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Цахир сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 23-ны өдөр Өндөр-Улаан суманд зохион байгууллаа.
📌Аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж сургалт, уулзалт хэлэлцүүлэгт оролцож, НӨУБ-ын үйл ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах чиглэлээр мэдээлэл,сургалт хийж, аймаг орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого чиглэлийг танилцуулан иргэдийн санал бодлыг сонслоо.
📌Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, М.Энхцэцэг, Б.Хэрлэн, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Түмэнжаргал, С.Ганзориг, З.Мөнхбат, Б.Ууганбаяр, Л.Дэлгэрдалай, Л.Ундармаа баруун бүсийн 5 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, нарийн бичгийн дарга, ИТХ-ын төлөөлөгчид оролцож, аймгийн Шүүх, прокурорын газар, Төрийн аудитын газар, Цагдаагийн байгууллагуудын мэдээлэл хийлээ.
📌Зөвлөгөөнд сумын ИТХ-ын Төлөөлөгчид, ажлын алба, багийн Засаг дарга нар, ГХУСАЗСЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүн оролцлоо. Зөвлөгөөний үеэр зохион байгуулагдсан Гар бөмбөгийн тэмцээн манай баг тамирчид амжилттай оролцож 2-р байр эзэллээ.