Архангай аймгийн Цахир сумын ИТХ

Архангай аймгийн Цахир сумын ИТХ

Архангай аймгийн Цахир сумын ИТХ Архангай аймгийн Цахир сумын ИТХ

АДУУЧИН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

2019-03-20

     Цахир сумын Баянгол багийн малчид адуун сүргээ өвлийн отор хийж бага ашигладаг таг цармын бэлчээртээ өвөлжлөө. Үүний үр дүнд 1500 орчим адуу онд мэнд орж, ойрын бэлчээрт гамтай байлаа гэж тус багийн малчид ярьж байна. Отор хийж өвөлжсөн адуучин залуус адуун сүргээ малчдад хүлээлгэж өгөв. Энэ өдөр нь сумын уяачдын холбоо санаачлан “Адуучин” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээний эхний байруудыг Баянгол багийн адуучин Б.Нямдаваа, З.Батцогт, Ч.Отгонбаатар нар эзэлж, тусгай байрын шагналыг Цахир багийн адуучин Г.Батгэрэл хүртлээ. 
     Тэмцээнийг аймгийн аварга малчин, Алтан гадас одонт, адуучин Д.Ерэнтий гуайн үр хүүхдүүд ач зээ нар ивээн тэтгэж, малчин залуучуудыг шагнаж урамшууллаа. Д.Ерэнтий гуай нь Хангай сумын “Ардын зориг” нэгдлийн адууг олон жил үр бүтээлтэй маллаж, 1959 онд сумандаа анх алтан гадас одонгоор шагнуулж байжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%