Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг Даргын Тамгын газартай хамтран ХҮЧИТ БӨХИЙН барилдаан зохион байгуулав. Бөхийн барилдаанд дөрвөн сумын нийт 32 бөх барилдснаас Архангай аймгийн Хотонт сумын харъяат Сумын заан Ч.Давааням түрүүлж, Цахир сумын харъяат Сумын заан Г.Нямбат үзүүрлэж, шөвгийн дөрөвт Цахир сумын харъяат Сумын заан В.Насанбаяр, Б.Пүрэвсүрэн нар үлдэж Өргөмжлөл, мөнгөн шагнал, медалийг гардуулав. Мөн иргэдийн дунд хөтөлбөрт цэнгүүн зохион байгуулж, Үндсэн хуулиа хэн сайн мэдэх вэ? АХА тэмцээн зохиож, Цахир багийн иргэн А.Нарантуяа 1-р байр, О.Амартүвшин 2-р байр, ахмад настан Г.Ванчаарай 3-р байр, Караоке дууны тэмцээнд Хан-Уул багийн иргэн М.Дүгэрсүрэн 1-р байр, Г.Болортуяа 2-р байр, Цахир багийн иргэн Г.Нямбат 3-р байрыг тус тус эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.