Архангай аймгийн Цахир сумын ИТХ

Архангай аймгийн Цахир сумын ИТХ

Архангай аймгийн Цахир сумын ИТХ Архангай аймгийн Цахир сумын ИТХ

БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ 1 САРЫН АЯН ӨРНӨЖ БАЙНА

2019-05-05

ЗДТГазрын Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасгаас 4 дүгээр сарын 10-наас 5 дугаар сарын 10-ны хооронд байгаль орчноо хамгаалах, 2019 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд "Хаварын аян"-г зарлалаа. Аян зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Орлогын төлөвлөгөө бүрдүүлэх, ой хээрийн түймэрээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг хөдөөгийн айл өрхүүдээр хийх, сумын төвийн хогийн цэгийн хогийг цэгцлэх, албан байгууллагын нийтийн эзэмшлийн талбай цэвэрлэх ажлыг зохион байгуулах, гэр хороололын гудамж талбайг цэвэрлэх зэрэг ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлээд байна. Цаашид золбин нохойг бүртгэлжүүлэн туулгах, устгах ажлыг зохион байгуулах, Шүтээн орчмын хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, хөдөө айлуудын өвөлжөө хаваржааны хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%