Сумын ИТХ-ын сарын аяны хүрээнд ИТХ-аас Зөн тэжээхүйн ухааны төвийн уламжлалт Анагаах ухааны эмч, анагаах ухааны магистр Д.Ичинхорлоог урин авчирч Байгаль хүмүүний хоорондох шүтэлцээг таниулж иргэдийн байгалиа хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, уламжлалт үнэт зүйл өв соёлын мэдлэгийг батлуулж, эрүүл амьдрах хэв маягийг сэргээн сануулах зорилгоор ард иргэдэд сургалт хийлээ. Мөн иргэдэд ургамлын цай, цагаан хоолоор үйлчилж, үзлэг оношлогоонд нийт 78 иргэн хамрагдлаа. Зөн тэжээхүйн ухааны төв нь Хан-Уул багийн нутагт байрлах Гүн жалгын рашаанд байгальд ээлтэй ариун цэврийн байгууламж барих төлөвлөгөөтэй буюу 07 сард ашиглалтанд өгнө гэдгээ хэллээ. Ард иргэдэд шинэлэг, үр өгөөжтэй, содон сонирхолтой сайхан сургалт хийсэн Ж.Бөхжаргал, Д.Ичинхорлоо нартаа болон сургалтыг санал санаачлагыг гаргасан ИТХ-ын Төлөөлөгч Д.Хангайбаатар нартаа талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.