Архангай аймгийн Цахир сумын ИТХ

Архангай аймгийн Цахир сумын ИТХ

Архангай аймгийн Цахир сумын ИТХ Архангай аймгийн Цахир сумын ИТХ

Архангай аймгийн Цахир сум

2015-01-07


Цахир сум нь Монгол улсын нутаг дэвсгэрийн төв хэсгийн уулын, цармын, ой хээрийн тайганцар ой хосолсон сэрүүн бүсэд оршдог. Далайн түвшнээс дээш 1800-2200 метр өргөгдсөн. Архангай  аймгийн  баруун захад буюу Хангайн ноён нурууны салбар уулс Тарвагатайн нурууны өвөр хэсэг-үзэсгэлэнт Хойд Тэрхийн үржил шимт хөндийн  дагуу баруунаас зүүн тийш 160 гаруй км сунаж тогтсон 339,8 мянган га нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Очирхайрхан, Хүрэмт, Марз хайрхан, Хөх уул, Туулай уул, Хутаг-Өндөр Биндэръяа, Аръяа уул, Бумбат, Малгайт, Хангинах, Тэнгэр царам, Даргай гэх мэт 60 гаруй өндөр сүрлэг уулсаар хүрээлэгдсэн өндөрлөг газар юм.

Ø  Манай  сум  өөрийн аймгийн Тариат, Хангай сум, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон, Тосонцэнгэл, Их-Уул сумдтай хил залган оршдог.

Ø  Улаанбаатар хотоос  699 км , аймгийн төвөөс 245 км зайд байрладаг.

Ø  Засаг захиргааны анхан шатны нэгж 4 багтай.

Ø  Нийт 709 өрхийн 2352 хүн ам оршин суудаг.

Ø  Нийт 97771 толгой малтай.

Архангай аймгийн Цахир сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь            2012-2016 онд  21 төлөөлөгч, 7 тэргүүлэгч, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Иргэний танхимын ажилтан гэсэн орон тоотой ажиллаж байна. Намын харьяалалаар нь авч үзвэл Ардчилсан нам 16 төлөөлөгч, Ардын нам                         4 төлөөлөгч, бие даагч 1 төлөөлөгч байна. Боловсролоор нь авч үзвэл: Дээд боловсролтой 6, тусгай дунд боловсролтой 2, бүрэн дунд 10, бүрэн бус дунд 3 төлөөлөгч байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%